iOS
iOS нь Apple компанийн гаргадаг iPhone ухаалаг утасны үйлдлийн систем юм. iOS гэдэг нь iPhone Operating System-ийн товчлол бөгөөд 2010 оноос өмнө iPhone OS гэж нэрлэдэг байсан.
Анх iOS нь 2007 онд iPhone болон iPod Touch –д зориулагдан гарсан. Энэ нь өргөжин iPad болон Apple TV, Apple-н төхөөрөмжүүдэд ашиглагдаж эхэлсэн. Microsoft-н Windows Phone болон Google-н Android-той адилгүй, Apple–с бусад техник хангамж, төхөөрөмжинд ашиглах эрх олгоогүй.
2012 оны 9 сарын байдлаар App Store –д 700000 гаруй iOS апликейшн байгаа ба тэдгээр нь 30 тэр бум удаа татагдсан байна. Энэ үзүүлэлт нь 2012 оны гуравдугаар улиралд ухаалаг утасны апликейшний зах зээлийн 14.9 %-г эзэлэж байна. 2012 оны хагаст Аpple компани 410 сая төхөөрөмжийг дэлхий дахинд ажиллуулаад байна.
iOS -н хэрэглэгчийн интерфэйс нь чиглүүлэх арга барил дээр суурилан мулти-мэдрэгчийн дохиог ашигладаг. iOS нь гар утасны хувилбар, OS X нь apple-н компьютерууд хэрэглэдэг үйлдлийн систем юм. Одоогоор iPhone, Apple TV, iPod Touch, and iPad -уудад iOS үйлдлийн системийн ашиглаж байна.
Түүх[засварлах | кодоор засварлах]
2007 оны 1 сарын 9-ний Macworld Экспо дээр iPhone Үйлдлийн системийг анх зарласан ба тэр оныхоо 6н сард програмыг гаргасан. Анхандаа Apple-ын марктенгийхан үйлдлийн системд тусдаа нэр өгөөгүй, эхлэж байхдаа зүгээр iPhone нь OS X хэрэглэж байсан ба анхандаа энэ нь гуравдугаар төрлийн аплиейшнүүдийг дэмждэггүй байсан. 2007 оны 10 сарын 17нд Apple Software Development Kit (SDK) ашиглаж байгаа гэдгээ зарласан. Үүний дараагаар 2008 оны 3-р сарын 6нд анхны хувилбар болох iPhone OS-г гаргасан. Apple 2007 оны баярын улирлаар сая гаруй утас зарсан. 2010 оны 1 сарын 27нд Apple iPhone and iPod touch-с илүү том дэлгэцтэй iPad-г танилцуулсан ба энэ нь интернэтэд орох, мидеа хэрэглээ болон онлайн ном унших зориулалттай гарсан.
2010 оны 6 сард Apple iPhone OS-ээ дахин брэндлэн "iOS"гэдэг нэртэй болгосон. Худалдааны тэмдэг нь IOS гэж хэрэглэгдэж эхэлсэн ба Cisco –д зорулагдсан үйлдлийн систем болон хэрэглээ нь чиглэж байсан.
2011 оны сүүлээр iOS нь смарт утас болон таблетын зах зээлийн 60%-г эзэмшсэн. Харин 2012 оны дунд үед 16.9% болон буурч дэлхийн зах зээлийн 68.1% -г андройд эзэлсэн.
Онцлогууд[засварлах | кодоор засварлах]
Home screen[засварлах | кодоор засварлах]
Home дэлгэцүүдийн доод тал нь хэрэглэгчид төвөггүйхэн хурдан хэрэглэхэд зориулсан апликейшнүүд байдаг. Дэлгэцний статус бар хэсэг нь дэлгэцийн мэдээллийг дээр нь харуулан тэдгээр мэдээллүүд нь цаг, цэнэг болон бусад сигналуудыг харуулна. iOS 3 хувилбарын онцлог нь зүүн хуудаснуудад болон home дэлгэцэнд медиа апликейшн, и-мэйл утасны жагсаалт календарь дахь үйл явдал болон төсөөтэй файлуудыг хайх боломжтой. iOS 4 болон дараагийн төхөөрөмжүүд нь хөгжин хэрэглэгч home дэлгэцэнийхээ ар талд зураг тавих боломжтой болсон.
Хавтаснууд (Folders)[засварлах | кодоор засварлах]
iOS 4 нь энгийн хавтасны системийг танилцуулан гарч ирсэн. 4S болон iPod touch-н нэг хавтасанд 12 хүртлэх апликейшн, iPhone 5-д 16 хүртлэх апликейшн, iPad-н нэг хавтасанд 20 апликейшн орно. Хавтасны гарчиг нь автоматаар сонгогдох ба хэрэглэгч өөрийн дураар хавтасны нэрийг солиж болдог.
Мэдээллийн төв (Notification Center)[засварлах | кодоор засварлах]
iOS 5 сайжирснаар зарлалын онцлогийг дахин загварчилсан. Хэрвээ хэрэглэгч ирсэн мэдээлэлд хүрвэл апликейшн руу мэдээлэл илгээгдэн мэдээллийн хэсэг нээгдэнэ.