Хорват

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бүгд Найрамдах Хорват Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠾᠣᠷᠸᠠᠲ᠋
ᠤᠯᠤᠰ
Republika Hrvatska (хорват)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
хор. "Lijepa naša domovino"
(Манай сайхан орон)
Европ, Европын холбооны газрын зурагт Хорват улаанаар
Европ, Европын холбооны газрын зурагт Хорват улаанаар
НийслэлCoat of arms of Zagreb.svg Загреб
Том хот Загреб, Сплит
Албан хэл хорват хэл
Ард түмэн 
(2011 он)
Хорватын ард түмэн →
90.4% – хорват үндэстэн
   4.4% – серби үндэстэн
   5.2% – бусад/мэдүүлээгүй
 -  Нутгийн олон Хорватчууд
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Иво Йосипович (2010)
 -  Ерөнхий сайд Зоран Миланович (2011)
Улсын хурал хор. "Sabor" («Хурал»)
Түүхэн үйл явдал
 -  VIII зуун Улс үүсэн байгуулагдсан 
 -  1918-12-04 Серби, Словенитэй нэгдсэн 
 -  1991-10-08 Югославаас тусгаарласан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 56,594 км2 (126th)
 -  Гадаргын ус (%) 1.09 хувь
Хүн ам
 -  Тооллого (2011) 4,284,889 [1] 
 -  Нягт сийрэг 75.8 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $79.530 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $18,066[2] (65)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $60.109 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $13,654[2] 
ОТББИ (2012) 30.5[3] (дунд
ХХИ (2013) 0.805[4] (маш сайн) (47)
Мөнгөний нэгж Хорватын куна (HRK)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Утас, домэйн +385 / .hr1
Нэр томъёо HR, HRV / БНХорУ
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ.

Хорватын Бүгд Найрамдах Улс (хор. Republika Hrvatska) буюу Хорват нь Зүүн Европын Балканы хойгт орших Бүгд Найрамдах Улс юм. Баруун талаараа Словени, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговина, Серби улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгис орших бөгөөд Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг. Нийслэл нь Загреб.

1991 онд Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.

Түүх[засварлах | кодоор засах]

Үндсэн өгүүлэл: Хорватын түүх

7-р зуунд хорватууд одоогийн нутагтаа суурьшжээ. Тэр үеэс 2 гүнлиг оршин тогтнож байсан юм. 9-р зуунд хойд, баруун талаасаа Франк, өмнө, зүүн талаараа Византын довтолгоонд өртөх болсон бөгөөд Их Карлын аян дайнаар нэг хэсэг Франкийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, католик шашинг хүлээн авсан байна. Тус улсын анхны хаан Томислав I Хорватыг нэгтгэж, хаант улс болгосон юм. Хорватын хаант улс нь 2 зууны турш тусгаар тогтнолоо хадгалан оршин тогтнож, Петар Крешимир IV, Звонимир хаадын үед хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байжээ.

1102 онд Хорват, Далматийн хаан ширээнд Унгарын хаан Ласло I заларч, Хорват нь Унгарын холбоонд нэгдэв.

1526 онд Хорватын парламент Хабсбургийн удмын Фердинандыг хаан ширээнд өргөмжилсөн. Харин Адриатын тэнгисийн эрэгт орших Далмати нь 10-р зууны сүүлээс Венецийн бүгд найрамдах улсын харьяанд байж, 1815 онд Венийн хэлэлцээрээр Австрийн Хаант Улсад нэгтгэгдсэн байна.

1918 онд дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Австри-Унгарын эзэнт улс унахад бүрэлдэхүүнээс нь гарсан Хорват өмнөд Славын үндэстнүүдийн холбоо байгуулах гэсэн Сербийн Хант Улсын саналыг хүлээн авч Серби-Хорват-Словенийн хаант улс байгуулагдсан бөгөөд 1929 онд улсынхаа нэрийг Югослав болгон өөрчилжээ. Гэвч төрийн эрхийг Сербүүд атгаж байгаад эгдүүцсэн Хорватууд тэмцсээр 1939 онд автономит эрхтэй болсон байна. Гэхдээ үүнд ханалгүй, Анте Павеличаар удирдуулсан үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох Усташи байгуулагдаж, 1941 онд Нацист Герман тус улсад халдан ороход тэдний талд орж, Хорват, Далмати, Славони, мөн Войводина, Босни ба Херцеговинын нэг хэсгийг багтаасан Хорватын тусгаар улс гэгчийг байгуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист дэглэмтэй болсон Югослав нь удирдагч Иосиф Броз Титогийн тэнцвэртэй удирдлагын үрээр хэлбэрээ хадгалж байсан ч түүнийг нас барсны дараа 1980-аад онд хорватуудын үндэсний үзэл эргэж сэргэв.

1990 онд Югослав улс олон намын системд шилжиж, анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахад Хорватыг Югославаас тусгаарлах бодлого баримталдаг Степан Месичийн удирдсан нам Хорватын төрийн эрхэнд гарч, тусгаар тогтнох үйл явц эхлэв.

1991 оны 6 сарын 19-нд тусгаар тогтнох талаар бүх ард түмний санал хураалт явуулж, ард түмний 78% нь дэмжсэн тул 6 сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан байна.

Хорватад сербичүүд олноор оршин суудаг тул Югославын тал Сербийн Краина автономит тойрог дахь сербичүүдээ хамгаалах нэрээр Хорватын нутагт халдаж, Хорватын тусгаар тогтнолын дайн эхэлсэн билээ. 1995 онд дайн тус улсын ялалтаар өндөрлөсөн байна.

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засах]

Цахим холбоос[засварлах | кодоор засах]

 Commons: Хорват Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Хорват – Энэ үгийг тайлбар толиос харна уу